P2011-04-16 - Гоо сайхан
Энэ хаврын үс засалтын чиг хандлага (Богинохон байх тусмаа дур булаам) Улиралаас улиралд үс засалтын чиг хандлага урт, буржгар, шулуун, долгиотой загваруудыг дайран өнгөрсөөр энэ хавар БОГИНОХОН үсэн дээр тогтлоо. Загвар өмсөгчид, нэртэй одууд, гудмаар өнгөрөх ганган охид, бүр хэзээ ч урт үсээ тайрахгүй гэж хэлж байсан бүсгүйчүүд хүртэл шинэ богинохон засалтандаа сэтгэл хангалуухан алхалж явна. Энэ хаврын хамгийн эрэлттэй үс засалтын загваруудыг танд сонирхуулъя. ![]() 1. Засалт: Уртавтар тайрмал үс Хэн ингэж засуулсан бэ: Холливудын нэрт жүжигчин Женнифер Энистон Энэ нь олон жил “тахимаа шүргэх шахсан” үстэй явсан бүсгүйчүүдэд тохирно. Урд хэсгээрээ яльгүй уртавтар хойгуураа богино боловч ерөнхийдөө төгсгөл нь нэгэн жигд засалт юм. Шулуун үстэй хэн бүхэн энэ стилийг сонгож болно. Хэрэв буржгар эсвэл долгиотой үстэй бол шулуун химинд орсныхоо дараа ингэж засуулаарай. Учир нь энэхүү бага зэрэг өвөрмөц засалтын өнцөг, хэлбэр нь сайн харагдахгүй байж мэднэ. Ингэж засуулсан тохиолдолд 6 долоо хоногт нэг удаа тайруулж байх хэрэгтэй. ![]() 2. Засалт: Эмх замбараагүй тайрмал үс Хэн ингэж засуулсан бэ: Скарлетт Йоханнсон Энэ засалт нь төрөлхийн долгионтой үсэнд тохирно. Ингэж засуулсан үсийг угаачихаад агаарт хатаавал зохино. Үсний төгсгөл тэнцүү биш, урт богино байх ба олон давхаргатай харагдана. Давуу тал нь таны үсний өнгө жигд биш, цоохордуу байсан ч түүнийг мэдэгдүүлдэггүй. Мөн л 6 долоо хоногт нэг засуулж байх хэрэгтэй. ![]() 3. Засалт: Пикси үс Хэн ингэж засуулсан бэ: Хэлли Берри Та энэ засалтыг туршиж үзэхийг хүсч байвал нүүрний зөв төрхтэй байх ёстой гэдгийг сануулъя. Яг л Хэлли Беррид энэ үс нь төрөлхийн юм шиг сайхан харагдаж байгаатай адилаар. Пикси засалтын нэг онцлог нь толгойны орой хэсгийн үс нь бага зэрэг урт байдаг. Таны дээд хэсгийн үс нэг жигд өнгөтэй байх ёстой. Ийм үсийг 2 долоо хоногт нэг удаа тайруулж байх шаардлагатай. Зохих хүндээ үнэхээр дур булаам байдлыг авчирч чадах засалт юм. ![]() 4. Засалт: “Мохоо” тайрмал үс Хэн ингэж засуулсан бэ: Жессика Алба Ямар ч илүү өнцөг, дэгжин хэлбэр гаргаагүй тэгшхэн төгсгөлтэй тайрмал үс. Үүнийг урьд нь овортой харагдуулдаг хөгшин засалтад тооцдог байлаа. Харин одоо “мохоо” тайрмал үсний эрин үе эргэн иржээ. Та үснийхээ уг хэсгээр бага зэрэг овойлгож, хөвсийлгөвөл Жессика Алба шиг үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй харагдах болно. ![]() 5. Засалт: “Хатуу” халимаг үс Хэн ингэж засуулсан бэ: Кейт Винслет Титаникийн од хамгийн сүүлд “Vogue” сэтгүүлд цоо шинэ дүр төрхөөр гарч ирэн фенүүдээ алмайруулжээ. Түүний шинэ засалт харцыг ширүүтгэж, чанд хатуу боловч секси төрхийг бий болгодог. Энэ нь толгойн орой хэсгээрээ болон урд хэсгээрээ урт загвартай засалт юм. Давуу тал нь тэр чигтээ халимаг биш, урдуураа урт чёлктой учир хэд хэдэн маягаар янзалж болно. ![]() |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |