P2011-04-16 - Гоо сайхан
Үсээ тайралгүйгээр богинохон харагдуулж, янзлах арга “Bob” хэмээн нэрлэгддэг янз янзын тайрмал үсний моод одоо хүртэл хүчээ алдаагүй хэвээр байгаа. Хэрэв та үсээ тайралгүйгээр, богинохон стилээр янзлахыг хүсч байвал доорх зөвлөгөө танд тусална. Сүүлийн үед олон ч улаан хивсний ёслол, Холливудын киноны нээлтэн дээр алдартай жүжигчид үсээ хиймэлээр богинохон харагдуулдаг засалтыг сонгожээ. Үсээ тайралгүйгээр богинохон харагдуулж, янзлах арга Эхний алхам: Үсээ угааж сэнсээр хатаагаад таллаж хавчина. Ингэхдээ чихнийхээ хоёр талын үснээс авахуулан гараараа аваад, дээр хавчаарай. Хоёр дох алхам: Хэрэв та Наяа Ривера шиг шулуун тайрмал үсийг сонгох гэж байгаа бол буржийлгах хэрэггүй. Түүний оронд хатаахдаа сайн хөвсийлгөж сэнсдээд, таллаж бооход сул үлдсэн хэсгээ шулуун индүүгээр индүүдэх хэрэгтэй. Харин Тэелор Свифт шиг буржгар тайрмалтай болохыг хүсч байвал үлдсэн үсийг нь бага багаар нь буржийлгаарай. /Жич: Буржийлгасныхаа дараа үсээ шууд сул тавилгүйгээр, гарынхаа алган дээр зөөлөн өргөж 3-4 секунд барь. Ингэвэл буржгар нь удаан тогтоно./ Гурав дах алхам: Буржийлгасан үсээ хэсэг хэсгээр нь ар руугаа дээш нь шууж богинохон харагдуулна. Ингэхдээ дотогш нь гогцооруулж нугалаад нарийхан хавчаар /невидимка/-аар тогтооно. Дөрөв дэх алхам: Дээш шуусан үснээсээ хагаслаж задгайлаад хоёр, гуравдугаар алхмыг давтан хийнэ. Тав дахь алхам: Хамгийн сүүлд шуусан үзсээ задгайлаад буржийлгана. Гэхдээ өмнөх шиг хавчиж тогтоолгүйгээр, сул тавиарай. Шанааны тань хоёр талаар бага зэрэг үс гарсан байвал бүр ч янзтай харагдана шүү. ![]() ![]() ![]() |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |