P2011-04-16 - Гоо сайхан
Нүүр будалтын талаарх түгээмэл асуулт, хариулт-2 Нүүр будалт бол тэр чигтээ урлаг. Энэ урлагийн наад захын мэдлэгийг эзэмшээгүй бүсгүй хүн өөрийгөө хүндэлдэггүй мэт харагдах нь бий. Өмнөх долоо хоногт гаргасан “Нүүр будалтын талаарх түгээмэл асуулт, хариулт” нийтлэлийн сэтгэгдэл дээр хамгийн олон бичигдсэн асуултуудад хариулахыг зорилоов ![]() ![]() - Миний нүүр их цагаан хүзүү маань бор л доо. Би хүзүүндээ тааруулж кремээ сонгох хэрэгтэй юу? - Тийм. Ялангуяа зуны нөхцөлд нүүрээ биенээсээ ялгаруулж харагдуулахгүйн тулд хүзүүнийхээ тонтой тааруулж кремээ сонгох нь зүйтэй юм. - Хацраа яаж өнгөлөх вэ? Ямар арьсан дээр ямар өнгөлөгч дээр байдаг юм бол? - Ягаан, тоорын ягаан, боронзон өнгөлөгч цайвар царайнд хамгийн сайн тохирдог. Харин абрикос жимсний улбар ягаан, нил ягаавтар өнгөлөгч бордуу царайнд тохирно. Өнгөлөгчид том багсаа дүрээд, илүүдэл будгийг сэгсэрмэгцээ хацрынхаа алиман дээр гадагшаа чиглэлтэйгээр будна. - Хацрынхаа улааныг яаж далдлах вэ? - Гүн ногоовтор суурьтай крем, эсвэл чийгшүүлэгчийг хацрын улаан дээр нь түрх. Нүүр будалтын артистууд сорвины улааныг ч гэсэн далдлахдаа үргэлж энэ аргыг хэрэглэдэг. - Нүүрээ будахаар загалтаад байх юм. Яаж цэвэрхэн будах вэ? - Нүүрэндээ пудр, крем түрхэхийнхээ өмнө чийгшүүлэгч тосыг заавал түрх. Тосоо түрхчихээд 15 минут шингээсний дараа пудр тавиарай. Тос, крмеийнхээ аль альныг нь гарынхаа алганы хонхорхой дээр үл ялиг тарааж байгаад, арьсан дээрээ товших маягаар буд. Эсвэл порлон ашиглаарай. - Уруулынхаа хэлбэрийг яаж тодотгох вэ? - Уруул хүрээлэгчээ эхлээд дээд уруулынхаа голоос эхэлж хоёр тийш нь, доод уруулаа нэг захаас нь эхэлж нөгөө зах руу нь будна. Уруул өнгөлөгч, эсвэл будагтай адил өнгийн хүрээлэгч сонгоорой. Хүрээлэгчийг хэтэрхий тодруулах хэрэггүй. Харин хүрээлснийхээ дараа хурууныхаа өндгөөр үл ялиг сарниа. |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |